Ойрд банжиг.нэт -ийн шинэ мэйлийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар асуулт.нэт дээр хэлэлцэх гэсэн биш банжигын админ нь мэдэгдэхгүй гишүүн нь мэдэгдэхгүй дэрэм гэдэг нөхөрт хамаг байдгаараа л хэлүүллээ. Сүүлдээ хэлэх үггүй болохоороо өөрийгөө зүгээр нь гишүүн нь гээд байгаа боловч асуулт.нэтэд оруулж байсан бусад бичлэгийг нь уншвал яах аргагүй админ нь юмуу нэг менежер нь бололтой. Пацаан л гэнэ, тэнэг л гэнэ өөр юу юу ч гэнэ үү. Тэрний ачаар банжиг.нэт-ийн ажилтадын мэдлэг чадвар, харилцааны соёл дээрээс нь сайтын аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын талаар олон зүйл мэдэж авлаа. Хүсвэл бүрэн эхээр нь эндээс ороод уншаарай. Тэндээс ойлгож авсан гол зүйлүүдээ бичээдхэе. Continue reading →
Ойрд гайгүй завтай байсных сайтдаа зориулж Firefox-ын түүлбар хийж дуусгалаа. Энэ түүлбарын тусламжтайгаар үзэж буй хаягын манай сайт дээр авсан оноог шууд харж болохоос гадна, оноо нэмэх эсвэл тухайн хаягыг bookmark.mn сайтад нэмэх үйлдлийг ганцхан товч дараад л гүйцэтгэж болно. Мөн энэ түүлбар нь өөр дээрээ Монголын хэрэгцээт сайтуудын жагсаалтыг агуулсан учир тэдгээрийг хайж элдэв сайтаар хэсэх шаардлагагүй болсон. Дараагын хувилбарт англи-монгол толь оруулах бодолтой байгаа болохоор сайн онлайн тольтой хамтарч ажиллах сонирхолтой хүмүүс холбоо бариарай.

Одоохондоо Firefox-ын шалгалт дуусаагүй байгаа болхоор албан ёсны сайт дээр нь нийтэд нээлттэй биш байгаа. Түүнийг хүлээх хооронд манай сайтаас шууд татаж аван ашиглаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bookmark.mn/toolbar хаягаас авч болно.
Хэрэглэж үзээд санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Microsoft-ын Yahoo-г авах гэж оролдсон муугүй хошин шог нилээд хэдэн сар үргэлжилж бүтэлгүй болсныг мэдэж байгаа байх. Тэгвэл тэр хошин шог дуусаагүй байгаа бололтой.
Өчигдрөөс Internet Explorer-оор Yahoo-ын сайтыг үзсэн хүмүүст “Yahoo recommends upgrading to the NEW safer, faster Firefox 3” (Яхүү танд ШИНЭ, аюулгүй, хурдан Firefox 3-ыг санал болгож байна) гэсэн реклам, зөвлөгөө маягийн зүйл нүүр хуудас дээрээ гаргах болсон байна.

Дээрээс нь өчигдөрхөн гарсан Google Chrome браузерын хурдыг хаа сайгүй бахдан шаагиж байхад Internet Explorer-д амьдрах газар ер нь үлдэхгүй бололтой.
WordPress дээр bookmark.mn товч оруулахын тулд:
1. Админаар холбогдон Presentation->Theme Editor руу орно
2. Баруун талын цэснээс Main Index Template-ийг сонгоход блогын үндсэн хуудсын кодыг нээх болно
3. Нээгдсэн кодноос <div class=”entry”> гэсэн хэсгийг хайж олон яг түүний ард дараах кодыг хуулан Update товчийг дарснаар таны бичлэг бүр дээр харагдах болно.
<script type=”text/javascript” src=”http://bookmark.mn/api/bookmark.js”> </script><script> var frameType=”frame”; var align=”right”; var sourceType=”url”; var url=”<?php the_permalink() ?>”; showFrame(); </script>
Дээр хийсэн зүйл нь таны блогын нүүр хуудсанд л нэмэх учраас хэрэв та үндсэн мэдээлэлдээ мөн нэмэхийг хүсвэл 4 дэх алхмаас хэрэгжүүлээрэй.
4. Баруун талын цэснээс Single Page-ийг сонгоход блогын үндсэн хуудсын кодыг нээх болно
5. Нээгдсэн кодноос 3-р алхамын мөн адил <div class=”entry”> гэсэн хэсгийг хайж олон түүний дараа дээрхтэй ижил кодыг хуулж өгөөрэй.

Сарын өмнө Сайнбаярын блог дээрээ бичсэн Биднийг авраач! Save us. нийтлэлийг уншиж байхад нээрээ энэ нэг IE6.0-ийг огт хэрэглэхгүй болж яс, тархи хоёрыг маань амраахгүй юм байхдаа гэж бодож байсан. Тэрнээс хойш яаж хүмүүсийг хэрэглүүлэхгүй болгох вэ гэж бодож явсаар өдий хүргэлээ. Харин өчигдөр ашгүй компаний интернет тасарч ( одоохондоо онцын ажилгүй байгаа болохоор нэт ухаж л амьдарч байна даа ) бодож явсан зүйлээ бага сага ч болтугай хэрэгжүүлэх боломж олдлоо.

Хийсэн зүйл маань гэхээр ямар ч веб админ өөрийн веб хуудас дээрээ тавьчихаж болох нэг скрипт зохиосон юм. Энэ скрипт нь хэрэв зочин таны хуудсыг IE6.0 хөтчөөс үзвэл Firefox 3.0-ыг татаж авахыг зөвлөх цонх харуулах ба хэрэв хаах товч дээр дарсан тохиолдолд дараагын хуудсууд дээр гарч ирэхгүйгээр хийгдсэн байгаа.
Скриптыг ажиллуулахын тулд доорх кодыг body таг дуусах үед оруулахад л хангалттай.
<script type=”text/javascript” src=”http://bookmark.mn/Firefox_Campaign/SaveTheDevelopers.js”></script>
Мэдээж үг үсэг, дизайн зэргийг өөрчлөх хүсэлтийг дуртай хүлээж авна.
Монголын Developer-ууд маш олон болог. Эхнээсээ IE6.0-аас болоод үс нь цайгаад байвал олон болохгүй шүү.
Тэгэхээр
БҮГДЭЭРЭЭ ЭНЭ СКРИПТЫГ ВЭБДЭЭ НЭМХИЙГ УРИАЛЖ БАЙНА!!!
Firefox-жуулах хөдөлгөөний удирдагч, нарын бичгийн дарга Магнай бишээ Баясаа
Сүүлийн үеийн сонгуулийн мэдээ улс төрийн хэнээрхлээс салаад амьдралруугаа оръё нөхдөө. Хэн ч ялсан үргэлжлэхээс л хойш.
Цаана чинь флэшаар веб хийсэн хүмүүс search engine-үүдэд олдохгүй хохироод үлддэг цаг дуусч байгаа гэнэ. Adobe-ынхан Google, Yahoo-д зориулж тусгай флэш файл толуулагч хийж өгсөн бөгөөд тэр тоглуулагч нь флэш файлын дотрыг ухаж задлан ямар мэдээлэл байгааг Google болон Yahoo-ын engine ойлгох хэлбэрт оруулж өгч байгаа юм байна. Гооглынхэн ажиллуулж эхлээд аль хэдийн 73 сая файлыг хадгалаад байгаа ба Яхүү удахгүй ажилд оруулах юм гэнэ.
Social bookmarking нь Веб 2.0-ийн нэг хэлбэр бөгөөд гол санаа нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өөрсдийн дуртай хуудсуудаа тайлбарлан оруулж, тэдгээрээс олон хүнд таалагдсан хамгийн алдартай хаягууд тодрон гарч ирэх ба веб сайтын зочдод тэдгээр алдартай хаягуудыг үзэх боломж олгоно. Continue reading →
Өнөөдөр сонгуулийн үр дүн сонсчих гээд сэтгэл гэгэлзээд ажлаа ч хийж чадахгүй “нөгөө” л хэдэн томоохон мэдээний сайтуудаар байн байн шагайсаар. Гэтэл нөгөө хэдэн сайтууд нь ачаллаа даахгүй иймэрхүү байдалтай.

Olloo.mn, news.mn, news.gogo.mn бүгдээрээ дийлэхээ байсан харагдаж байна. Sonin.mn л ганц гайгүй ажиллаж байх шив. Гэхдээ шинэ соргог мэдээ алга. 4 жилд олдох ганц сайхан боломжоороо ингэж тараа таниулаад байж байдаг…
Сүүлийн үед Firefox дээр вэб үзэхэд хулганаар дарсан газар болгонд курсор гарч ирж анивчаад байх боллоо. Учрыг олох гээд Гүүгл ахаасаа асуусан чинь Firefox-ийн Caret Browsing гэж feature байдаг юм гэнэ. Тэр нь идэвхжчихээд энд тэнд анивчаад байсан юм байна. Хэрэв таны хөтөч дээр бас анивчаад тэр нь ядаргаатай санагдаад байвал F7 товчийг дархад л хангалттай юм байна.