Яхүүгийн веб сайтын ажиллагааны мэргэжилтнүүд вебийн зургийн хэмжээг багасгаснаар сайтыхаа хурдыг сайжруулж болох талаар эртнээс зөвлөсөөр ирсэн билээ. Харин энэ удаа веб хөгжүүлэгч нарын зураг шахах ажиллагааг автоматжуулсан smushit.com сайтыг гаргасан байна.

Энэ веб нь таны зургийг чанарын ямар ч алдагдалгүйгээр шахах боломжийг олгож байгаа бөгөөд өөрсдийнх нь бичсэнээр GIF зургийг PNG-рүү хөрвүүлэх, PNG файлын өнгөний хүрээг багасгах, мөн JPEG зургаас хэрэггүй мэта датаг нь устгадаг гэнэ.
Хөгжүүлэг нар өөрсдийн зургаа вебрүү нь хуулж шахуулаад буцааж татах авах боломжоос гадна Firefox-д зориулсан нэмэлтийг суулгаж болох ба түүний тусламжтай веб хуудас дээр харагдаж байгаа бүх зургийг ганц товч дараад л шахуулж авах боломжийг олгож байна.
Нэг сонирхолтой зүйл гэвэл яхүүгийхэн өөрсдийн эмээ өөрсдөө хэрэглэж үзэх хэрэгтэй бололтой. Шинэ гаргасан вебийг нь ашиглан яхүүгийн өөрийн нь нүүр хуудсыг зургуудыг шахаж үзэхэд 23 хувийн ашигтай гарсан байх юм. Сонирхолтой.
За тэгээд манайхан нэмэлтийг нь суулгаж байгаад вебээ шахаад үзээрэй. Вебийн зураг бага байвал хурд ч сайжирна хүрээлэн буй орчинг ч бага сүйтгэнэ шүү дээ.
Харин зүгээр үйлчилгээ байнашд