Ойрд банжиг.нэт -ийн шинэ мэйлийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар асуулт.нэт дээр хэлэлцэх гэсэн биш банжигын админ нь мэдэгдэхгүй гишүүн нь мэдэгдэхгүй дэрэм гэдэг нөхөрт хамаг байдгаараа л хэлүүллээ. Сүүлдээ хэлэх үггүй болохоороо өөрийгөө зүгээр нь гишүүн нь гээд байгаа боловч асуулт.нэтэд оруулж байсан бусад бичлэгийг нь уншвал яах аргагүй админ нь юмуу нэг менежер нь бололтой. Пацаан л гэнэ, тэнэг л гэнэ өөр юу юу ч гэнэ үү. Тэрний ачаар банжиг.нэт-ийн ажилтадын мэдлэг чадвар, харилцааны соёл дээрээс нь сайтын аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын талаар олон зүйл мэдэж авлаа. Хүсвэл бүрэн эхээр нь эндээс ороод уншаарай. Тэндээс ойлгож авсан гол зүйлүүдээ бичээдхэе.
1. Банжиг.нэт-ын админы арчаагүй, дээрэнгүй зан
Өөрийнх нь бичсэн зар дээр сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг хүн байтугай нохой байна гэж үзэхгүй доромжилж байх юм.
- Энэ хэдэн мангар бацаан бүр цацга нь гоожихнээ. Та мэт чададгүйл байхгүй юу за. Хэн дуртай гар нь авчихдаг юм бол бүгдээрээ авчихаач дээ ха ха ха ха. Өгдөгүйл байргүй юу за. Монголчуудын тамын тогооны үлгэрээ гэж нээрээ
- За бас шалгуур байдашг юмаа хөө. Авчихаад үзүүлээрэй мэдээж хойт насандаа л үзүүлэх байх
- Мангараа чи ороод үздээ өөрөө эсвэл зүүдэлсэн юмуу. Наад 2 чинь шал өөр юмнууд шд жаахан хүүхэд жаахнаар л сэтгэх юмдаа зайлуул. Чамд тэгээд хүн болгонд 7gb зай өгөөрэй гээд шууд өгчихөж байна уу ха ха ха ха ха ах
Гэх мэтээр хүмүүсийг дайрч доромжилж тэрэндээ их сэтгэл нь ханаж байгаа бололтой. Дээрээс нь бичсэн зүйлүүдийг уншвал техникийн байтугай логикийн ч мэдлэггүйг хялбархан харж болно. Иймэрхүү хүмүүстэйгээр банжиг хол явахгүй л болвуу.
2. Гишүүдийнх мэдээллийн аюулгүй байдал
Gmail дээр суурилсан мэйлийг бид л чадсан бусад хийж чадахгүй гээд байхаар нь тийм л хэцүү юм байдаг юм болвуу гээд дурайж аппликэшн бөглөөд үзсэн чинь 10 минутын дотор л бүх account энэ тэрийг нь үүсгээд өгч байна лээ.
Дараа нь Gmail-д суурилсан мэйлийн удирдлагын хэсгийг нь ухаж яваад гишүүдээ бүгдийг нь нэг дор нэмэх (bulk add) хэсэг нь нэмэх гэж буй гишүүний нууц үг ямар нэг нууцлалгүйгээр хэрэгтэй болохыг нь анзаарсан юм. Харин тэр хэсгийг банжигынхан шууд хийснийг бодвол бүх гишүүдийнх нь нууц үг (өөрсдийнх нь хэлж байгаагаар 300000) ямар ч нууцлалгүйгээр байж байдаг болж таарах нь.
Ямар нэг сайтын нууц үгээ мартаад сэргээх тохиолдолд ихэнх (бүх том) сайтууд түүнийг чинь сэргээж чадахгүй харин шинэ нууц үгээр сольж өгдөг шүү дээ. Энэ нь тэдэнд таны нууц үг нууцлагдсан хэлбэрээр л байгаа гэсэн үг. Банжиг болохоор тэдгээртэй адил нууц үгийг нь сэргээж харуулдаг зүйл хийгээгүй зөвхөн өөрчилдгөөр хийсэн байсан ч тэр нь нууц үгийг нь хадгалж байгаагаа нуух гэсэн хүүхдийн арга бололтой.
Энэ мэтээр гишүүдийнхээ мэдээллийн аюулгүй байдлын талаар бодолцдоггүй нь харагдаж байн. Хэрэв хэн нэгэн хүн банжигын өгөгдлийн санд нэвтэрхэд монголын 300000 (өөрсдийнх нь хэлснээр ) хүний ихэнхийнх нь бүх зүйлдээ хэрэглэдэг нууц үгийг гартаа оруулна гэсэн үг. За нэвтэрч чаддаггүй юмаа гэхэд энэ хэлүүлцүүлэг дээр хэрэлдээд байгаа нөхөр бол өөрөө тэр нууц үгийг нь аваад ямар ч зорилгоор ашиглах бололцоотой.
Өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдалд анхаарал тавьдаг хүн бүр аль болох хурдан банжиг.нэт дээрх нууц үгээ өөр зүйлд хэрэглэдэггүй нууц үгээр солихыг зөвлөж байна.
Монголын хамгийн том сайт гээд өөрсдийгөө магтаад байдаг хүмүүс иймэрхүү байдлаар гишүүд, хэрэглэгчдээ доромжилж болохгүй ээ…
Зөв. Банжигийн энэ эргүү ухна ганцаараа хийцэн юм шиг их том загнаж эргүүтээд байна лээ.
Тэнд ч хурц хурц юм болж байна лээ дээ.
yamar ch bsan bichlegnuud g ustgasan bn. Gehdee l banjig.net arai l heterchee. Mongol n site n hugjild gantsaaraa monopol togtooson gj bodson bololtoi…
Yasan sonin ulsuud ve tegej tenegtej yadag bnaa
hehe banjig ch dee medku maa
yoy bur sanaa zovchihloo
Сая зах зухаас нь яасан ийсэн гээд тойм харлаа. уншлаа. Уул нь банжигийнханыг гайгүй юм хийдэг гэж бодоод яваад байдаг. Ингэж онгироод байдаг улс бол тэгээд бүтэхгүй шт.
Тийм шүү. БАНЖИГ-ын хэдэн админ хөөрчихсөн гарууд байсан л даа. Давуу энэ тэр гээд л байсан. Яасан ч БАНЖИГ ЯАХҮҮГ гүйцэнэ гэвэл ёстой хойд насандаа оролдоно биз хэхэ. Хүн хэмжээндээ байх шиг сайхан зүйл байхгүй. БИ ӨӨРӨӨ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ байдалд их анхаардаг хүн. Ер нь бол чиний бичсэн үнэн байна аа. Тэгэхдээ МОНГОЛ-ын ихэнхи порталууд пасс нуудаггүй ш дээ. Миний хувьд ганц л нууц үгээр ИНТЕРНЕТийн бүх бүртгэлээ хийдэг. БАНЖИГын хэдэн админд КРИПТОГРАФ зааж өгнөө гэж хэхэ. За за ийм л байна.
Наад Банжиг чинь Элбэгдоржийн хамгаалалтанд байдаг сайт шүү. Тийм болохоороо аягүй том гэж мэд. Элбэгдоржийг шүүмжилсэн хэрэглэгчдийнхээ блог энэ тэрийг шууд устгаж мэдрэлтдэг хүнд гарууд байгаам.
Банжигийн админ нар гэж баахан шуналтай амьтад надад лав ёстой таалагддгүй юм
Банжиг одоо дампуурцан байгаа нь энэ үү? Эсвэл өөрөөр ханддаг болцын бол уу?
Gehdee unendee mongold banjig.net-iig guitseh site bna uu?
oorsdoo hj chadahgui bj bitgii ingej tenegtetsgeej bai ok
hudlaa opensource ashiglasan heden yum nar bj hutsatsgaagaad bhiin ydaj bhad ene admin ni zow bichchihdeg boloosoi doo
useg bichig muu meddeg mal yum uu daa