Манай дизайнер, веб хөгжүүлэгч нар сүүлийн үед SEO гэж их ярьж, ач холбогдол өгөх болж. Тэгвэл SEO гэж ер нь юу юм, ямар зарчмаар үүнийг хэрэгжүүлэх талаар сонирхолтой ойлгомжтой нэгэн нийтлэл олсноо орчуулан хүргэе. Мэдлэгт тань нэмэр болно гэж найдаж байна. Нийтлэлийг бүгдийг нь нийтлэл бичсэн хүний үгээр орчуулж бичих учир андуурахгүй байхыг хүсье.
Миний явуулсан санал асуулгаар 10 хүний 1 нь SEO -д ач холбогдол өгдөггүй, 24 хувь нь ийм юм байдагийг ч мэдэхгүй гэж хариулсан байна. Хэрэв та энэ 24 хувийн нэг мөн бол энэ нийтлэлийг заавал уншхыг зөвлөж байна. Энэ нийтлэл нь голчлон дизайнеруудад зориулагдсан бөгөөд веб сайт болон блогыг хайлтын систем яаж амархан олж болох аргыг заах ба дизайнер, хөгжүүлэгч нарын гаргадаг нийтлэг алдаануудыг мөн хэлж өгөх болно.
Яагаад SEO-ийн талаар мэдэх шаардлагатай вэ?
- SEO нь зөвхөн маркетингийн мэргэжилтнүүдийн мэдэх ёстой зүйл биш бөгөөд харин ч ихэнх хэсэг нь сайтын дизайнер эсвэл нүүрэн хэсгийн хөгжүүлэгч (front end developer) уудад хамаатай
- Хэрэв таны сайт хайлтын системд овочтой биш бол магадгүй та өөрөө мэдэлгүйгээр маш их зочдын урсгалыг алдаж байгаа
- Өндөр ранк бүхий сайт нь олон талын ач холбогдолтой. design-studio.com сайтаар жишээ авъя. Миний энэ сайтад өдөрт 14000 хүн зочилдог ба тэдгээрийн 40-45% нь хайлтын системээр дамжин орж ирдэг. Хэрэв халтын системд оновчтой болгоогүй бол хэдэн мянган зочидыг алдах ба тэдгээрийн хичнээн нь таны үйлчлүүлэгч болох байсныг мэдэх аргагүй
- SEO бол сайн үнэлгээтэй үйлчилгээ ба веб дизайнер, хөгжүүлэгч нар SEO чадвараа нэмж зарах боломжтой(Монголд энэ үйлчилгээ хэдийн бий болсон санагдаж байна)
Хайлтын систем яаж ажилладаг вэ?
Эхлээд crawler-based хайлтын системүүдийн талаар авч үзье( Yahoo болон Google энэ төрөлд орно). Хайлтын систем бүр өөрсдийн веб хуудсын мэдээлэл цуглуулж байдаг”Веб аалз”, “Веб мөлхөгч” гэх мэт нэртэй автомат программууд байдаг. Эдгээрийн гол үүрэг нь веб дэр буй мэдээллийг цуглуулах ба түүн дээр байрласан хаягуудыг дамжин дараах хуудасны мэдээллийг олж авна. Тэгээд цуглуулсан мэдээллээ индэкс хэмээх хайлтын системийн өгөгдлийн санд хадгална.
Хайгч хайх өгөгдлөө оруулан хайлт гүйцэтгэхэд хайлтын систем тухайн өгөгдөлд хамгийн ойр байх үр дүнг өгөгдлийн сангаасаа хайн харуулна. Энэ хайлтыг гүйцэтгэхдээ хайлтын системийн алгоритм гэгчийг ашиглах ба энэ нь “энэ хуудас хамаатай юу гүй юу” гэсэн олон төрлийн хүчин зүйлүүдээс хамааран хайлтыг үр дүнг бэлтгэнэ. Мэдээж өндөр ранк бүхий хуудсууд эхэнд нь гарах болно.
SEO хийх таны ажил
Хайлтын систем бүр хуудаснуудад ранк олгох өөрсдийн алгоритмтай байдаг ба эдгээрийн ерөнхий хүчин зүйлүүдийг ойлгон өөрчилснөөр таны хуудасны харагдах байрлалд нөлөөлөх болно. Үүний тулд SEO мэргэжилтнүүдийг хөлсөлдөг ба тэдгээрийг On-Site болон Off-Site гэж хоёр хуваадаг.
On-Site-SEO гэдэг нь та өөрийн хуудас дээрээ хийж болох зүйлүүд юм. Жишээ нь: HTML хэлбэржүүлэлт, түлхүүр үгүүд, сайтын дотоод холболт, сайтын бүтэц гэх мэт
Off-Site-SEO гэдэг нь таны сайтаас шалтгаалах бус зүйлүүд юм. Жишээлбэл бусад сайтаас таны сайтруу хэр их холбогдсон байна гэж мэт
Энэ заавар нь дизайнер болон хөгжүүлэгч нарт зориулагдсан учир ихэнхдээ On-Site-SEO -г ярих болно. Хэрэв та ажлаа сайн хийгээд, гоё дизайн бүтээгээд дээрээс нь хэрэгцээтэй мэдээлэл тавьсан бол таныг хуруугаа ч хөдөлгөөгүй байхад Off-Site холболтууд өөрөө нэмэгдэх болно.
Дизайнер, хөгжүүлэгч нарын хамгийн гаргадаг 9 алдаа
1. Сплаш хуудас
Би энэ алдааг олон харж байсан ба тэр нь үүн дээр дарж сайтруу орно гэсэн том зураг байдаг. Хамгийн муу тохиолдол нь сайтруу нэвтрэх хаяг флэш файл байх явдал ба энэ нь веб аалз тэр хаягыг олж нэвтрэх боломжгүй болгож байгаа юм. Хэрэв хайлтын систем хэрэггүй гэж үзвэл энэ нь хэвийн зүйл боловч хэрэв хэрэгтэй гэвэл ТОМ алдаа юм. Магадгүй таны нүүр хуудас хамгийн өндөр ранктай веб аалз байнга шалгаж байдаг хуудас байж болох юм. Тэгээд таны сайтын дотоод холболтыг харж чадахгүй учраас тэдгээрт буй мэдээллийг авч чадахгүй гэсэн үг.
2. Аалз дамжих боломжгүй флэш цэс.
Маш олон дизайнерууд вебдээ флэш цэс ашигласан байхыг харж байсан. Энэ хэдий гоё харагдах боловч дээрхийн адил веб аалз цаад хуудсуудруу дамжих боломжийг хааж байгаа юм.
3. Зурган ба флэш мэдээлэл
Веб аалз нь текст мэдээнд дуртай бөгөөд зураг дээр бичсэн бичиг мөн флэшээс мэдээлэл авч чаддаггүй. Ихэнх дизайнер маш чухал мэдээллийг иймэрхүү байдлаар хийн алдсан байдаг.
4. Ajax -г ихдүүлэх
Маш олон хөгжүүлэгч нь зочдоо гайхшлуулхын тулд Ajax-г олон газар ашигласан байдаг. Дамаа сайтын навигэшн дээр. Энэ нь том SEO алдаа гэдгийг мэдэх үү? Ajax-аар дуудан мэдээлэл нь динамикаар дуудагдах учир хайлтын систем үүнийг олж хадгалж чаддаггүй мөн хуудас дахин дуудагдхад мэдээлэл алга болдог. Тиймээс одоо үзэж байгаа хуудсаа бусад хүмүүст үзүүлэхэд маш их төвөгтэй болгодог.
5. Дизайндаа хувилбар олгох
Зарим шалтгааны үүднээс дизайнерууд вебийн загварт хувилбар олгон түүнийг дэд хавтсанд хадгалдаг (Жишээ нь: domain.com/v2, v3, v4). Вебийн замаа байнга өөрчлөх нь бусад сайтаас холбосон холбоосуудаа алдахад хүргэдэг:
6. “Энд дар” хаяг
Веб дээр буй мэдээллийн дэлгэрэнгүй үзэхийн тулд “Энд дар”, “Цааш” гэх мэт холболт хийсэн байдаг. Хэрэв энд дар, цааш гэх мэт үгэнд өндөр ранк авмаар байвал энэ нь зөв. Харин тухайн сэдэв чухал гэж хайлтын системд хэлэхийн тулд сэдвээ холбож өгөх нь зав юм. “{сэдвийн гарчиг} -г цааш унших” гэх мэтээр холбож өгвөл ойлгомжтой болох болвуу.
7. Нийтлэг Title тагын алдаа
Ижил эсвэл төстэй хуудсын гарчиг:
Вебийн хуудас бүр өөр гарчигтай (<title> tag ) байх хэрэгтэй. Олон хөгжүүлэгч нар хуудсын гарчгыг ижил эсвэл төсөөтэй хийж өгсөн байдаг үүнийг хайлтын систем ойлгохдоо нэг л юмны талаар бичсэн байна гэж ойлгодог. Нэг сонгодог жишээ нь WordPress-ийн default theme. Үүн дээр гарчиг болгон нь ижил байдаг.
65 тэмдэгтээс хэтэрсэн гарчиг:
Олон блогчид маш урт гарчиг бичдэг. Тэгээд юу гэж? Хайлтын систем хайлтын үр дүн болгож харуулж буй хуудсын гарчигыг (<title>Гарчиг</title>) харуулдаг. Хэрэв гарчиг 65 тэмдэгтээс урт байвал таслагдах аюултай.
Гарчгандаа түлхүүр үгнүүдийг олноор хийх:
Хүмүүс хуудсын гарчгандаа түлхүүр үгнүүдийг олон давтан хийсэн байдаг. Энэ нь таны хуудсын ранканд нөлөөлөхгүй бөгөөд харин ч олон давтагдсан үгийг спам гэж үздэг байна( Маш муу ).
8. Зурагны хоосон Alt атрибут
Та зураг оруулж байгаа бол alt атрибутыг байнга бичиж өгч байгаарай. Учир нь хайлтын систем таны зургийг ойлгохгүй учир alt атрибут дахь утгаар ойлгон хадгална.
9. “Зохимжгүй URL”
Ихэнх CMS болон блог системүүдэд зохимжтой URL -ийг суулгаж өгсөн байдаг боловч бүгд ашигладаггүй. Зохимжтой URL гэдэг нь хүмүүс болон хайлтын систем уншаад олгож болхуйц хаяг юм.
Зохимжтой: domain.com/page-title
Зохимжгүй: domain.com/?p=12356
Үргэлжлэл бий…
СОнирхолтой хүнд унацтай мэдлэг байна шүү.Би лав нилээн их зүйл ойлгож авах шиг боллоо
Уул нь гоё л юм. Гэхдээ СИО-д их анхаарвал сайтын дизайн бас сонин л болох юм шиг санагдлаа…
Íàäàä ìàø èõ òààëàãäñàí ø¿¿. Õàðèí öààø íü õààíààñ óíøèõ óó? Ýíý òàëààð ÷èíü ìýäëýã áàéãà ë áàéñàí þì áàéíà. Áàÿðëàëàà. Ìîíãîëûí õàêåðóóä ìàø îëîí áîëîõ áîëòóãàé
SEO хийлээ гээд вебийн дизайнд айхтар өөрчлөлт орохгүй ээ.
Golden-ийн комментыг уншиж чадсангүй.
Ter Golden – giin comment bichseniig n haraad bgaarai. (Mongoliin hakeruud mash olon boloh boltugai) gj ene tal dr haker nter ymar hamaa bnaa sonin yum bicheed bheen:-P
http://www.delguur.net
Sain uu, Bi ene sait-n Seo hiilgeh sonirholtoi baina. Nadad zuvluguu ugnu uu.
Bi flash site-n Seo sonirhoj baina. Nadad tusalna uu. Utas: 99816593
Zalgaarai
http://www.mugenlink.com
tun dajgui shuu. thanks
er n mgl – r ingeed bichchihsen yum unshih saihan oilgomjtoi bdg yum. Haramsaltai n ter bolgon mlg hel deer medeelel olddoggui
Er ni SEO tal dr anhaarahgui bol bolohoo bj bga yum bn da. bur sanaa zovchloo. Ikh heregtei medeelel bn. thanks
Гоё мэдээлэл байна шүү
баярлалаа.