Blogger.com дээр блог бичдэг залуучууддаа зориулж энэ жижиг tutorial-ийг орууллаа. Та bookmark.mn-ийн товч болон тэмдгийг өөрийн блогын пост болгон дээр харуулахын тулд дараах хэдхэн алхмыг хийх л хангалттай.
1. Блогын удирдлагын хэсгийн Layout хэсгрүү орно
2. Edit HTML товч дээр дарснаар таны блогын дизайн хуудасны код нээгдэнэ
3. Expand Widget Templates гэсэн чэкбоксыг идэвхжүүлэх хэрэгтэй
4. Доор буй тэкстээс <p><data:post.body/></p> гэсэн хэсгийг хайж олно
5. Хайж олсон мөрийн өмнө дараахь кодыг хуулж тавихад bookmark.mn тэмдэг таны пост болгонд харагдах болно.
код:
<script type=”text/javascript” src=”http://bookmark.mn/api/bookmark.js”> </script><script> var frameType=”frame”; var align=”left”; var sourceType=”url”; var url=”<data:post.url/>”; showFrame(); </script>
Кодыг хуулсаны дараа дараах байдлаар харагдах ёстой
…
<script type=”text/javascript” src=”http://bookmark.mn/api/bookmark.js”> </script><script> var frameType=”frame”; var align=”left”; var sourceType=”url”; var url=”<data:post.url/>”; showFrame(); </script>
<p><data:post.body/></p>
…
Хэрэв та тэмдгийг баруун талд харагдуулахыг хүсвэл хуулах кодны var align=”left” гэсэн мөрийг var align=”right” болгон өөрчлөхөд л хангалттай. Мөн постын хамгийн эхэнд биш хамгийн сүүлд харуулах хүсэлтэй байвал <p><data:post.body/></p> гэсэн кодын яг доор нь хуулж өгөх боломжтой.
Ойлгомжтой болгох үүднээс дараах зургыг орууллаа. Дээр нь дараад томруулж үзэж болно.

Тодруулж асуух зүйл байвал сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.
Happy hacking
Zuragnii dood taliin 3, 4 n 4,5 baih yostoi baisiin shvv. Ajil deer sandarch baigaad buruu bichchij.
Хэй,найзаа сайн уу?
Минийх дээр код нь зөрөөд байдаг. XMLдээр арай өөр код хийх үү?? боломжтой бол миний АйДиг тэмдэглэж аваад ороод ир түхү. Тэгээд сайн асууя.
Баясаа энэ бичлэгийг чинь блогтоо хийчих үү?
Teg teg
баясаа чамтай холбогдож, зарим зүйлийг асууэ лавлаж баймаар байна. enguun1066 гээд ороод ирээрэй. ажлын шугамаар аа
Blogger дээр лав XML template – д Double Quote ( ” ) ийн оронд Single Quote (‘) бичихгүй бол болохгүй байна.