Вэб технологи
3D technology without glasses
Одоогоор хит болоод байгаа дүрсийг 3 хэмжээстээр мэдрүүлэхийн тулд олон ч компаниуд нүдний шилтэй хувилбараа толилуулаад байгаа билээ. Тэгвэл та доорх дүрсийг хоёр нүдээ ээлжилж анивчаад 120 hz дээр хараад сурчихвал нүдний шилэнд мөнгө зарахгүйгээр тухайн компаниудын дүрсийг 3 хэмжээсээр харж чадахнээ. Хэрэв сурчихвал кино театерт 3D кино үзхээр орохдоо шилийг нь авахгүй энэ тэр гээл. Күүл биздээ хэхэ
Youtube-хакдуулсан байж
Өчигдөр (7 сарын 4) youtube-ээр клип үзэж явсан чинь нэг клипны коммент нь урсаж байхаар нь гайхаад соорсыг нь хартал  marquee тааг явж байсын. Тэр үедээ ЮүТүүбэд ийм бааг байдаг л юм байхдаа гэж бодоод өнгөрсөн чинь харин нилээд ноцтой халдлага болсон бололтой.
Ердөө
гэж бичээд араас нь бичсэн скрипт ажиллаж байсан гэнэ. Эрт мэдсэн бол жоохон хүн амьтны мэйл уншдаг байж хэхэ.
Ялгааг олоорой
http://ajiglagch.wordpress.com/2010/03/22/час-улаан-news-mn/ дээр News.mn улаан дизайнтай болсон байна гэхээр нь яагаад ч юм за CNN-ий дизайныг л дуурайж дээ гэж бодоод орж үзээд хэсэг шоконд оров. Хуулна хуулна гэхэд арай ингэж хуулж болдоггүй л баймаар юм.
Ийм юм хийчхээд сайтынхаа доор ичихгүй “Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.” гэж бисчэн байх юм.
Цэвэрлэгээ
WordPress-ийнхээ хувилбарыг шинэчлэсний дагуу дизайны өөрчлөлт, контентийн их цэвэрлэгээ хийлээ.
Сүүлийн үед блогын өөрийн үндсэн чиглэлээс хазайсан олон постууд хийснээ цэвэрлэв.
Цаашид зөвхөн вэб технологи эсвэл өөрийн хийж буй вэбтэй холбоотой мэдээллүүдийг нийтлээ амлаж байна.
Анхаарал тависанд баярлалаа
PS Хэрэгтэй мэдээлэл устгагдсан байвал холбоо барин аваарай.
Видео кард худалдаж авахад гаргадаг 6 алдаа
Ойрын үед видео кард худалдаж авах гэж буй хүмүүст интернэтээс хэрэгцээтэй нэгэн нийтлэл олсноо орчуулан хүргэе.
Олон хүмүүсээс сайн видео карт авах гэж байгаад муу загвар сонгож орхисон түүхүүдийг компьютерийн донтны хувьд зөндөө сонсож байсан учир хүмүүсийн нийтлэг гаргадаг 6 алдааны талаар хэлж өгмөөр санагдлаа.
1. Зөвхөн санах ойн хэмжээнд тулгуурлан сонголт хийх
Их нь дээр биз дээ?
Ер нь тийм л дээ. Гэхдээ энэ нь зөвхөн түүнд суурилж дүгнэлт гарга гэсэн үг биш. Видео картын үзүүлэлт нь GPU чипийн загвар, GPU-ний хурд болон санах ойтой харьцах зурвасын өргөн гэх мэт маш олон зүйлээс хамаардаг.
Сайн жишээ гэвэл хэн нэгэн 8600GT 512MB -г 8800GT 256MB-ээс илүүд үзэн худалдан авчээ. Санах ой их үү гэвэл их. Гэтэл энэ карт нь бусад бүх үзүүлэлтээрээ 8800GT-ийн дайнд хүрэхгүй.
Мөн хэрэв та 1920х1080 гэх мэт өндөр нягтшилтайгаар тохируулж тоглохгүй бол тэр их санах ой огт хэрэгцээгүй гэдгийг санах хэрэгтэй.
2. Хуучин High end загвараас шинэ Low end (Монголоор юу гэж орчуулх вэ?) загварыг илүүд үзэх
Шинэ загвар болхоор хурдан байх ёстой!
Ихэнх тохиолдолд үнэн боловч байнга тийм байх албагүй.
Зарим хүмүүс видео картын загварын үеийн дугаарыг харангуутаа сонголт хийдэг. Жишээ нь ATI-ын 4ххх загварууд 3ххх загваруудаас хурдан гэж автоматаар ойлгочихдог. Гэтэл Radeon 3870 карт нь бүтээмжээрээ Radeon 4350 тэр байтугай Radeon 4650 картыг хол хаяна. Тиймээс дээр үеийн high end загварууд шинэ үеийн загваруудаас хурдан байх боломж ихтэй гэдгийг байнга санан, ямар нэг сонголт хийхдээ сайн гооглдэж нягтлах хэрэгтэй.
3. Зай болон тэжээлийн блокын чадвараа тооцоогүй
Та эхний 2 алдааг хийлгүйгээр Geforce GTX280 картыг шинэ тоглоомуудаа тоглохын тулд авчээ. Гэтэл тэр нь таны компьтерийн кэйсэнд багтахгүй тохиолдол бий.
Ихэнхдээ жижиг төрлийн болон HTPC кэйсэнд High end картууд багтдаггүй.
Сургамж: Кэйс доторх видео карт багтах зайг( ихэнхдээ хатуу диск ордог хэсгээс арагш зай) хэмжээд худалдаж авах гэж төлөвлөж буй картынхаа хэмжээг дахин нягтлах.
За тэгсэн таны карт кэйсэнд тань сайхан багтаад асуудалгүй орчлоо. Гэтэл дараагийн асуудлууд ундран гарна
* Карт нэмэлт тогны залгуур хэрэгтэй бөгөөд таны тэжээлийн блокд тэр нь байхгүй
* Компьютер асахгүй болох
* Компьютер ассан ч тоглоом тоглож байхад унтрах
Эдгээр нь тэжээлийн блоктой холбоотой асуудлууд бөгөөд карт авахаасаа өмнө тэжээлийн блокийн боломжоо шалгах. Жишээ нь миний хажууд тэжээлийн блокоо тооцоогүйгээс болоод шинэ компьтерээ 7 хоногоор асааж чадахгүй байгаа хүн сууж л байна.
4. Сайн картыг муу CPU-тэй хослуулах
Та шинэ Radeon 4870X2 худалдаж аваад виртуал ертөнцийг эзэгнэхээр дайран орлоо гэж бодъё. Гэтэл тоглоомын дүрс шинэчлэлт (framerate) нь таны тооцоолсон, уншсан нийтлэлийн хэмжээнд хүрэхгүй байж болно.
Иймэрхүү хурдтай видео картыг Интел E4300 гэх мэт удаан CPU-тэй хослуулбал тоглоом тоглох үед CPU-ны хурд видео картын хурдыг гүйцэхгүйн улмаас таны хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр CPU болох видео картын тэнцвэрийг сайн хадгалах хэрэгтэй. Жишээ нь 9800GTX, 4850 гэх мэт дунд зэргийн(Mid range) видео картыг Интел E7400 гэх мэт дунд зэргийн CPU-тэй хослуулсан нь дээр.
Мөн SLI, Crossfire-аар видео картууд хослуулан хэрэглэх бол одоогоор хамгийн сайнд тооцогдох Интэл Core i7, AMD Phenom II моделын CPU-нүүдийг сонгоорой.
5. Тоглодог тоглоомууддаа ахадсан карт авах
Хэрэв та Counter-Strike 1.6, WoW гэх мэт 2 болон түүнээс дээш жилийн өмнө гарсан тоглоомуудад зориулж авах гэж байгаа бол сүүлийн үеийн High end( Radeon 48**, Geforce 29* ) картууд хэтэрхий ахадсан хэрэг болно. 17, 19″ монитор дээр тоглох бол мөн л ахадсан хэрэг.
Энэ нь хот дотор унах гэж байж Ford Expedtion авахтай адилхан хэрэг юм.
6. Ганцхан хүний зөвлөгөөг сонсон шийдвэр гаргах
Хамгийн сүүлийн алдаа нь ганцхан хүний үгээр шийдвэр гаргах. Үүнд ямар асуудал байна гэж үү?
* Тэр хүн чинь ямар нэг компани үнэнч фэн байж болзошгүй. Зүгээр компанийнх нь фэн болохоор л танд шууд AMD юмуу NVidia-ын барааг санал болгох.
* Ярьж буй зүйлийнхээ талаар нарийн мэдлэггүй. Хүн болгон видео картын талаар сайн мэдэхгүй шүү дээ.
* Мэдээлэл нь аль дээр үед хоцрогдсон байх. Нэгээс хоёр сар тутамд шинэ карт гарч байдгийг санах хэрэгтэй.
* Орчуулагчын зүгээс: дэлгүүрийн худалдагч нарын үгэнд итгэх. Монголын нөхцөнлд шинэ гарсан бүх картууд нэг дэлгүүрт байх боломжгүй (бололцоогүй) учир мэдээж аль өөртөө байгаагаа хамгийн сайн мэтээр танд рекламдах болно.
Хэрэв та интернетээр хэсээд, олон нийтлэл уншаад ямар нэг шийдэлд хүрч чадаагүй бол Асуулт.нэт форумын Hardware хэсгээр шагайхад хүссэн мэдээллээ аваад гарна гэдэгт итгэлтэй байна.
2000 link milestone – Bookmark.mn
Өнөөдөр bookmark.mn сайтад маань 2000 дах мэдээ нэмэгдсэн учраас сэтгэл хөдлөөд сайтынхаа талаар нэг бичлэг хийе гэж бодлоо.  Саяхан л сайтаа нээгээд хаанаас мэдээ олж нэмэх вэ гээд бодол болж суусансан. Тэгэхэд одоо миний оролцоогүйгээр өөрөө хөгжөөд явчхаар дайны болсон байна. Яг миний хүссэнээр. Тэгээд бичлэгээрээ гишүүд болон мэдээ оруулдаг хүмүүстээ сонирхолтой санагдхуйц хэдэн мэдээллийг өгье гэж бодлоо.
Сайт маань 2008 оны 4 сар нээгдсэн бөгөөд одоогоор 700 орчим гишүүн, 2000 гаран мэдээтэй болж амжаад байна. 7 сарын хугацаа гэхэд чамлахааргүй л үзүүлэлт гэж бодож байгаа.
Хамгийн их мэдээ орсон 10 сайт:
1. enkh-od.blogspot.com – 130
2. undugdu.blogspot.com – 86
3. news.gogo.mn – 81
4. agshin.mn – 67
5. sanakae.blogspot.com – 62
6. opoc.miniih.com – 40
7. hack.blog.gogo.mn – 40
8. bayasaa.com – 34
9. sonin.mn – 33
10. news.mn – 31
Хамгийн мэдээ оруулсан гишүүд:
1. bayasaa – 531 (үнэмлэхүй аварга)
2. ganzoom – 136
3. enkh_od – 131
4. bbnc – 113
5. saihnaa – 75
6. majigaa – 48
7. opoc – 47
8. baado – 45
9. Admin – 43
10. gmunkhbaatarmn – 39
Хамгийн их зочилсон веб
1. enkh-od.blogspot.com – 2,788
2. hack.blog.gogo.mn – 1,508
3. opoc.miniih.com – 1,025
4. undugdu.blogspot.com – 883
5. gshin.mn – 792
6. itech.mn – 723
7. bidtimes.blogspot.com – 638
8. news.gogo.mn – 578
9. tvmn.blog.banjig.net – 574
10. buyaa.blogspot.com – 560
Google analytics ийн дэта минийхээс арай бага л байна. Залхуураад шууд Google -ээс оруулчлаа. Уул нь 20% хавьцаа их байна.
За тэгээд энэ 6 сарын хугацаад манай сайттай байсан цаашид байх бүх гишүүддээ баярлалаа.
Японы блог бичдэг ургамал
Токёогын ойролцоох нэгэн кафед өөрийнхөө мэдэрч буй зүйлийн талаар блог бичиж бусдад сонирхуулдаг ургамал байдаг гэнэ.
<object id="bbc_emp_fmtj_embed_emb" classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="512" height="323" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="name" value="embeddedPlayer_7681966" /><param name="flashvars" value="config=http://news.bbc.co.uk/player/emp/config/default.xml?v10&companionSize=300x30&companionType=adi&preroll=http://ad.doubleclick.net/pfadx/bbccom.live.site.news/news_asiapacific_content;sectn=news;ctype=content;news=asiapacific;slot=companion;sz=512x288;tile=6&companionId=bbccom_companion_7681966&config_settings_autoPlay=false&config_settings_showPopoutButton=false&playlist=http%3A%2F%2Fnews.bbc.co.uk%2Fmedia%2Femp%2F7680000%2F7681900%2F7681966.xml&config_plugin_fmtjLiveStats_pageType=eav1&embedReferer=http://news.ycombinator.com/&config_plugin_fmtjLiveStats_edition=Domestic&embedPageUrl=/1/hi/world/asia-pacific/7681966.stm&" /><param name="src" value="http://news.bbc.co.uk/player/emp/2_6_5222/player.swf" /><param name="wmode" value="default" /><param name="allowfullscreen" value="true" /><embed id="bbc_emp_fmtj_embed_emb" type="application/x-shockwave-flash" width="512" height="323" src="http://news.bbc.co.uk/player/emp/2_6_5222/player.swf" allowfullscreen="true" wmode="default" flashvars="config=http://news.bbc.co.uk/player/emp/config/default.xml?v10&companionSize=300x30&companionType=adi&preroll=http://ad.doubleclick.net/pfadx/bbccom.live.site.news/news_asiapacific_content;sectn=news;ctype=content;news=asiapacific;slot=companion;sz=512x288;tile=6&companionId=bbccom_companion_7681966&config_settings_autoPlay=false&config_settings_showPopoutButton=false&playlist=http%3A%2F%2Fnews.bbc.co.uk%2Fmedia%2Femp%2F7680000%2F7681900%2F7681966.xml&config_plugin_fmtjLiveStats_pageType=eav1&embedReferer=http://news.ycombinator.com/&config_plugin_fmtjLiveStats_edition=Domestic&embedPageUrl=/1/hi/world/asia-pacific/7681966.stm&" name="embeddedPlayer_7681966"></embed></object>
Үүнийг бүтээсэн хүн нь их сургуулийн инженер бөгөөд “ургамалтай хэрхэн харилцах вэ” гэсэн судалгааны ажлын хүрээнд ийм зүйл хийхийг бодож олжээ.
Тэрээр “Мидори-сан (Ногоон гуай)” гэж нэрлэсэн ургамалдаа түүний био-цахилгаан дохиоллыг мэдрэх мэдрэгч суулгаж өгсөн бөгөөд тэр нь хажуудаа байрлах компьютер луу мэдэрсэн өгөгдлөө дамжуулаад, тухайн өгөгдлийг компьютер боловсруулан Япон хэлрүү хөрвүүлснээр блог бичих процесс дуусдаг юм байна.
Ногоон гуай хамгийн сүүлд “Өнөөдөр хүйтэн байлаа шүү. Хүйтэн өдөр байлаа” гэж бичжээ.
Yahoo: таны вебийн зургуудад хоолны дэглэм хэрэгтэй
Яхүүгийн веб сайтын ажиллагааны мэргэжилтнүүд вебийн зургийн хэмжээг багасгаснаар сайтыхаа хурдыг сайжруулж болох талаар эртнээс зөвлөсөөр ирсэн билээ. Харин энэ удаа веб хөгжүүлэгч нарын зураг шахах ажиллагааг автоматжуулсан smushit.com сайтыг гаргасан байна.
Энэ веб нь таны зургийг чанарын ямар ч алдагдалгүйгээр шахах боломжийг олгож байгаа бөгөөд өөрсдийнх нь бичсэнээр GIF зургийг PNG-рүү хөрвүүлэх, PNG файлын өнгөний хүрээг багасгах, мөн JPEG зургаас хэрэггүй мэта датаг нь устгадаг гэнэ.
Хөгжүүлэг нар өөрсдийн зургаа вебрүү нь хуулж шахуулаад буцааж татах авах боломжоос гадна Firefox-д зориулсан нэмэлтийг суулгаж болох ба түүний тусламжтай веб хуудас дээр харагдаж байгаа бүх зургийг ганц товч дараад л шахуулж авах боломжийг олгож байна.
Нэг сонирхолтой зүйл гэвэл яхүүгийхэн өөрсдийн эмээ өөрсдөө хэрэглэж үзэх хэрэгтэй бололтой. Шинэ гаргасан вебийг нь ашиглан яхүүгийн өөрийн нь нүүр хуудсыг зургуудыг шахаж үзэхэд 23 хувийн ашигтай гарсан байх юм. Сонирхолтой.
За тэгээд манайхан нэмэлтийг нь суулгаж байгаад вебээ шахаад үзээрэй. Вебийн зураг бага байвал хурд ч сайжирна хүрээлэн буй орчинг ч бага сүйтгэнэ шүү дээ.
1Gbps интернет Японд
Таны магадгүй зүүдэлж ч байгаагүй хурдтай интернетийг KDDI корпорац 10 сарын 1-ээс Япон даяар тавьж эхлэх гэж байна. Энэ холболтын татах, болон хуулах (download, upload) хурд нь 1Gbps байх ба энэ нь одоогоор Японы өрхүүдэд тавьж буй интернетийн дээд хурднаас даруй 10 дахин их байгаа юм.
Энэ интернетийн шугамын бүрэн хүчин чадлыг ашиглан 1 DVD кино татлаа гэхэд 40 секунд л зарцуулах ба одоогоор ашиглагдаж байгаа хатуу дискний дундаж бичих хурд 50mbps гэж үзвэл киногоо 40 секундэд хадгалахын тулд та дор хаяж 20 ширхэг хатуу диск зэрэг бичих хэрэг болох нь.
Мартсанаас үнэ нь сарын 66000 төгрөг орчим байна гэнэ. Одоо монголд 512kbps интернет 20 доллар гэж рекламдаад байгаа. Тэрийг шууд хувьлаад тооцвол Монголын өртгөөр ( 1048576kbps / 512kpbs  ) * $20 = 4000$ болохнээ гэж.
За тэгээд тавиулах юм бол speedtest.net-ээр хурдыг нь шалгаж харуулнаа. Speedtest.net-ийхэн ч япон дахь серверийн холболтоо шинэчлэхгүй бол нэг муу гэрийн интернетийг гүйцэхээ байж буй бололтой.
Одоо сууж байгаа ажлын нэтийн хурд:
Манай Сайханбилигт ч улам л гүйцэгдэхгүй болоод байна даа…
Банжиг.нэт-ийн админ балингаа хутгаж байна
Ойрд банжиг.нэт -ийн шинэ мэйлийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар асуулт.нэт дээр хэлэлцэх гэсэн биш банжигын админ нь мэдэгдэхгүй гишүүн нь мэдэгдэхгүй дэрэм гэдэг нөхөрт хамаг байдгаараа л хэлүүллээ. Сүүлдээ хэлэх үггүй болохоороо өөрийгөө зүгээр нь гишүүн нь гээд байгаа боловч асуулт.нэтэд оруулж байсан бусад  бичлэгийг нь уншвал яах аргагүй админ нь юмуу нэг менежер нь бололтой. Пацаан л гэнэ, тэнэг л гэнэ өөр юу юу ч гэнэ үү. Тэрний ачаар банжиг.нэт-ийн ажилтадын мэдлэг чадвар, харилцааны соёл дээрээс нь сайтын аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын талаар олон зүйл мэдэж авлаа. Хүсвэл бүрэн эхээр нь эндээс ороод уншаарай. Тэндээс ойлгож авсан гол зүйлүүдээ бичээдхэе.
1. Банжиг.нэт-ын админы арчаагүй, дээрэнгүй зан
Өөрийнх нь бичсэн зар дээр сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг хүн байтугай нохой байна гэж үзэхгүй доромжилж байх юм.
- Энэ хэдэн мангар бацаан бүр цацга нь гоожихнээ. Та мэт чададгүйл байхгүй юу за. Хэн дуртай гар нь авчихдаг юм бол бүгдээрээ авчихаач дээ ха ха ха ха. Өгдөгүйл байргүй юу за. Монголчуудын тамын тогооны үлгэрээ гэж нээрээ
- За бас шалгуур байдашг юмаа хөө. Авчихаад үзүүлээрэй мэдээж хойт насандаа л үзүүлэх байх
- Мангараа чи ороод үздээ өөрөө эсвэл зүүдэлсэн юмуу. Наад 2 чинь шал өөр юмнууд шд жаахан хүүхэд жаахнаар л сэтгэх юмдаа зайлуул. Чамд тэгээд хүн болгонд 7gb зай өгөөрэй гээд шууд өгчихөж байна уу ха ха ха ха ха ах
Гэх мэтээр хүмүүсийг дайрч доромжилж тэрэндээ их сэтгэл нь ханаж байгаа бололтой. Дээрээс нь бичсэн зүйлүүдийг уншвал техникийн байтугай логикийн ч мэдлэггүйг хялбархан харж болно. Иймэрхүү хүмүүстэйгээр банжиг хол явахгүй л болвуу.
2. Гишүүдийнх мэдээллийн аюулгүй байдал
Gmail дээр суурилсан мэйлийг бид л чадсан бусад хийж чадахгүй гээд байхаар нь тийм л хэцүү юм байдаг юм болвуу гээд дурайж аппликэшн бөглөөд үзсэн чинь 10 минутын дотор л бүх account энэ тэрийг нь үүсгээд өгч байна лээ.
Дараа нь Gmail-д суурилсан мэйлийн удирдлагын хэсгийг нь ухаж яваад гишүүдээ бүгдийг нь нэг дор нэмэх (bulk add) хэсэг нь нэмэх гэж буй гишүүний нууц үг ямар нэг нууцлалгүйгээр хэрэгтэй болохыг нь анзаарсан юм. Харин тэр хэсгийг банжигынхан шууд хийснийг бодвол бүх гишүүдийнх нь нууц үг (өөрсдийнх нь хэлж байгаагаар 300000) ямар ч нууцлалгүйгээр байж байдаг болж таарах нь.
Ямар нэг сайтын нууц үгээ мартаад сэргээх тохиолдолд ихэнх (бүх том) сайтууд түүнийг чинь сэргээж чадахгүй харин шинэ нууц үгээр сольж өгдөг шүү дээ. Энэ нь тэдэнд таны нууц үг нууцлагдсан хэлбэрээр л байгаа гэсэн үг. Банжиг болохоор тэдгээртэй адил нууц үгийг нь сэргээж харуулдаг зүйл хийгээгүй зөвхөн өөрчилдгөөр хийсэн байсан ч тэр нь нууц үгийг нь хадгалж байгаагаа нуух гэсэн хүүхдийн арга бололтой.
Энэ мэтээр гишүүдийнхээ мэдээллийн аюулгүй байдлын талаар бодолцдоггүй нь харагдаж байн. Хэрэв хэн нэгэн хүн банжигын өгөгдлийн санд нэвтэрхэд монголын 300000 (өөрсдийнх нь хэлснээр ) хүний ихэнхийнх нь бүх зүйлдээ хэрэглэдэг нууц үгийг гартаа оруулна гэсэн үг. За нэвтэрч чаддаггүй юмаа гэхэд энэ хэлүүлцүүлэг дээр хэрэлдээд байгаа нөхөр бол өөрөө тэр нууц үгийг нь аваад ямар ч зорилгоор ашиглах бололцоотой.
Өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдалд анхаарал тавьдаг хүн бүр аль болох хурдан банжиг.нэт дээрх нууц үгээ өөр зүйлд хэрэглэдэггүй нууц үгээр солихыг зөвлөж байна.
Монголын хамгийн том сайт гээд өөрсдийгөө магтаад байдаг хүмүүс иймэрхүү байдлаар гишүүд, хэрэглэгчдээ доромжилж болохгүй ээ…