Цэвэрлэгээ

Wordpress-ийнхээ хувилбарыг шинэчлэсний дагуу дизайны өөрчлөлт, контентийн их цэвэрлэгээ хийлээ.
Сүүлийн үед блогын өөрийн үндсэн чиглэлээс хазайсан олон постууд хийснээ цэвэрлэв.
Цаашид зөвхөн вэб технологи эсвэл өөрийн хийж буй вэбтэй холбоотой мэдээллүүдийг нийтлээ амлаж байна.

Анхаарал тависанд баярлалаа :)

PS Хэрэгтэй мэдээлэл устгагдсан байвал холбоо барин аваарай.

Хамгийн эхэнд сэтгэгдэл үлдээх

Видео кард худалдаж авахад гаргадаг 6 алдаа

Ойрын үед видео кард худалдаж авах гэж буй хүмүүст интернэтээс хэрэгцээтэй нэгэн нийтлэл олсноо орчуулан хүргэе.

Олон хүмүүсээс сайн видео карт авах гэж байгаад муу загвар сонгож орхисон түүхүүдийг компьютерийн донтны хувьд зөндөө сонсож байсан учир хүмүүсийн нийтлэг гаргадаг 6 алдааны талаар хэлж өгмөөр санагдлаа.

1. Зөвхөн санах ойн хэмжээнд тулгуурлан сонголт хийх

Их нь дээр биз дээ?

Ер нь тийм л дээ. Гэхдээ энэ нь зөвхөн түүнд суурилж дүгнэлт гарга гэсэн үг биш. Видео картын үзүүлэлт нь GPU чипийн загвар, GPU-ний хурд болон санах ойтой харьцах зурвасын өргөн гэх мэт маш олон зүйлээс хамаардаг.

Сайн жишээ гэвэл хэн нэгэн 8600GT 512MB -г 8800GT 256MB-ээс илүүд үзэн худалдан авчээ. Санах ой их үү гэвэл их. Гэтэл энэ карт нь бусад бүх үзүүлэлтээрээ 8800GT-ийн дайнд хүрэхгүй.

Мөн хэрэв та 1920х1080 гэх мэт өндөр нягтшилтайгаар тохируулж тоглохгүй бол тэр их санах ой огт хэрэгцээгүй гэдгийг санах хэрэгтэй.

2. Хуучин High end загвараас шинэ Low end (Монголоор юу гэж орчуулх вэ?) загварыг илүүд үзэх

Шинэ загвар болхоор хурдан байх ёстой!

Ихэнх тохиолдолд үнэн боловч байнга тийм байх албагүй.

Зарим хүмүүс видео картын загварын үеийн дугаарыг харангуутаа сонголт хийдэг. Жишээ нь ATI-ын 4ххх загварууд 3ххх загваруудаас хурдан гэж автоматаар ойлгочихдог. Гэтэл Radeon 3870 карт нь бүтээмжээрээ Radeon 4350 тэр байтугай Radeon 4650 картыг хол хаяна. Тиймээс дээр үеийн high end загварууд шинэ үеийн загваруудаас хурдан байх боломж ихтэй гэдгийг байнга санан, ямар нэг сонголт хийхдээ сайн гооглдэж нягтлах хэрэгтэй.

3. Зай болон тэжээлийн блокын чадвараа тооцоогүй

Та эхний 2 алдааг хийлгүйгээр Geforce GTX280 картыг шинэ тоглоомуудаа тоглохын тулд авчээ. Гэтэл тэр нь таны компьтерийн кэйсэнд багтахгүй тохиолдол бий.

Ихэнхдээ жижиг төрлийн болон HTPC кэйсэнд High end картууд багтдаггүй.

Сургамж: Кэйс доторх видео карт багтах зайг( ихэнхдээ хатуу диск ордог хэсгээс арагш зай) хэмжээд худалдаж авах гэж төлөвлөж буй картынхаа хэмжээг дахин нягтлах.

За тэгсэн таны карт кэйсэнд тань сайхан багтаад асуудалгүй орчлоо. Гэтэл дараагийн асуудлууд ундран гарна

* Карт нэмэлт тогны залгуур хэрэгтэй бөгөөд таны тэжээлийн блокд тэр нь байхгүй
* Компьютер асахгүй болох
* Компьютер ассан ч тоглоом тоглож байхад унтрах

Эдгээр нь тэжээлийн блоктой холбоотой асуудлууд бөгөөд карт авахаасаа өмнө тэжээлийн блокийн боломжоо шалгах. Жишээ нь миний хажууд тэжээлийн блокоо тооцоогүйгээс болоод шинэ компьтерээ 7 хоногоор асааж чадахгүй байгаа хүн сууж л байна. :)

4. Сайн картыг муу CPU-тэй хослуулах

Та шинэ Radeon 4870X2 худалдаж аваад виртуал ертөнцийг эзэгнэхээр дайран орлоо гэж бодъё. Гэтэл тоглоомын дүрс шинэчлэлт (framerate) нь таны тооцоолсон, уншсан нийтлэлийн хэмжээнд хүрэхгүй байж болно.

Иймэрхүү хурдтай видео картыг Интел E4300 гэх мэт удаан CPU-тэй хослуулбал тоглоом тоглох үед CPU-ны хурд видео картын хурдыг гүйцэхгүйн улмаас таны хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр CPU болох видео картын тэнцвэрийг сайн хадгалах хэрэгтэй. Жишээ нь 9800GTX, 4850 гэх мэт дунд зэргийн(Mid range) видео картыг Интел E7400 гэх мэт дунд зэргийн CPU-тэй хослуулсан нь дээр.

Мөн SLI, Crossfire-аар видео картууд хослуулан хэрэглэх бол одоогоор хамгийн сайнд тооцогдох Интэл Core i7, AMD Phenom II моделын CPU-нүүдийг сонгоорой.

5. Тоглодог тоглоомууддаа ахадсан карт авах

Хэрэв та Counter-Strike 1.6, WoW гэх мэт 2 болон түүнээс дээш жилийн өмнө гарсан тоглоомуудад зориулж авах гэж байгаа бол сүүлийн үеийн High end( Radeon 48**, Geforce 29* ) картууд хэтэрхий ахадсан хэрэг болно. 17, 19″ монитор дээр тоглох бол мөн л ахадсан хэрэг.

Энэ нь хот дотор унах гэж байж Ford Expedtion авахтай адилхан хэрэг юм.

6. Ганцхан хүний зөвлөгөөг сонсон шийдвэр гаргах

Хамгийн сүүлийн алдаа нь ганцхан хүний үгээр шийдвэр гаргах. Үүнд ямар асуудал байна гэж үү?

* Тэр хүн чинь ямар нэг компани үнэнч фэн байж болзошгүй. Зүгээр компанийнх нь фэн болохоор л танд шууд AMD юмуу NVidia-ын барааг санал болгох.
* Ярьж буй зүйлийнхээ талаар нарийн мэдлэггүй. Хүн болгон видео картын талаар сайн мэдэхгүй шүү дээ.
* Мэдээлэл нь аль дээр үед хоцрогдсон байх. Нэгээс хоёр сар тутамд шинэ карт гарч байдгийг санах хэрэгтэй.
* Орчуулагчын зүгээс: дэлгүүрийн худалдагч нарын үгэнд итгэх. Монголын нөхцөнлд шинэ гарсан бүх картууд нэг дэлгүүрт байх боломжгүй (бололцоогүй) учир мэдээж аль өөртөө байгаагаа хамгийн сайн мэтээр танд рекламдах болно.

Хэрэв та интернетээр хэсээд, олон нийтлэл уншаад ямар нэг шийдэлд хүрч чадаагүй бол Асуулт.нэт форумын Hardware хэсгээр шагайхад хүссэн мэдээллээ аваад гарна гэдэгт итгэлтэй байна.

13 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

2000 link milestone – Bookmark.mn

Өнөөдөр bookmark.mn сайтад маань 2000 дах мэдээ нэмэгдсэн учраас сэтгэл хөдлөөд сайтынхаа талаар нэг бичлэг хийе гэж бодлоо.  Саяхан л сайтаа нээгээд хаанаас мэдээ олж нэмэх вэ гээд бодол болж суусансан. Тэгэхэд одоо миний оролцоогүйгээр өөрөө хөгжөөд явчхаар дайны болсон байна. Яг миний хүссэнээр. Тэгээд бичлэгээрээ гишүүд болон мэдээ оруулдаг хүмүүстээ сонирхолтой санагдхуйц хэдэн мэдээллийг өгье гэж бодлоо.

Сайт маань 2008 оны 4 сар нээгдсэн бөгөөд одоогоор 700 орчим гишүүн, 2000 гаран мэдээтэй болж амжаад байна. 7 сарын хугацаа гэхэд чамлахааргүй л үзүүлэлт гэж бодож байгаа.

Хамгийн их мэдээ орсон 10 сайт:

1. enkh-od.blogspot.com – 130
2. undugdu.blogspot.com – 86
3. news.gogo.mn – 81
4. agshin.mn – 67
5. sanakae.blogspot.com – 62
6. opoc.miniih.com – 40
7. hack.blog.gogo.mn – 40
8. bayasaa.com – 34
9. sonin.mn – 33
10. news.mn – 31

Хамгийн мэдээ оруулсан гишүүд:

1. bayasaa – 531 (үнэмлэхүй аварга)
2. ganzoom – 136
3. enkh_od – 131
4. bbnc – 113
5. saihnaa – 75
6. majigaa – 48
7. opoc – 47
8. baado – 45
9. Admin – 43
10. gmunkhbaatarmn – 39

Хамгийн их зочилсон веб

1. enkh-od.blogspot.com – 2,788
2. hack.blog.gogo.mn – 1,508
3. opoc.miniih.com – 1,025
4. undugdu.blogspot.com – 883
5. gshin.mn – 792
6. itech.mn – 723
7. bidtimes.blogspot.com – 638
8. news.gogo.mn – 578
9. tvmn.blog.banjig.net – 574
10. buyaa.blogspot.com – 560

Google analytics ийн дэта минийхээс арай бага л байна. Залхуураад шууд Google -ээс оруулчлаа. Уул нь 20% хавьцаа их байна.

За тэгээд энэ 6 сарын хугацаад манай сайттай байсан цаашид байх бүх гишүүддээ баярлалаа.

16 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

Японы блог бичдэг ургамал

Токёогын ойролцоох нэгэн кафед өөрийнхөө мэдэрч буй зүйлийн талаар блог бичиж бусдад сонирхуулдаг ургамал байдаг гэнэ.

Үүнийг бүтээсэн хүн нь их сургуулийн инженер бөгөөд “ургамалтай хэрхэн харилцах вэ” гэсэн судалгааны ажлын хүрээнд ийм зүйл хийхийг бодож олжээ.

Тэрээр “Мидори-сан (Ногоон гуай)” гэж нэрлэсэн ургамалдаа түүний био-цахилгаан дохиоллыг мэдрэх мэдрэгч суулгаж өгсөн бөгөөд тэр нь хажуудаа байрлах компьютер луу мэдэрсэн өгөгдлөө дамжуулаад, тухайн өгөгдлийг компьютер боловсруулан Япон хэлрүү хөрвүүлснээр блог бичих процесс дуусдаг юм байна.
Ногоон гуай хамгийн сүүлд “Өнөөдөр хүйтэн байлаа шүү. Хүйтэн өдөр байлаа” гэж бичжээ.

3 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

Yahoo: таны вебийн зургуудад хоолны дэглэм хэрэгтэй

Яхүүгийн веб сайтын ажиллагааны мэргэжилтнүүд вебийн зургийн хэмжээг багасгаснаар сайтыхаа хурдыг сайжруулж болох талаар эртнээс зөвлөсөөр ирсэн билээ. Харин энэ удаа веб хөгжүүлэгч нарын зураг шахах ажиллагааг автоматжуулсан smushit.com сайтыг гаргасан байна.

Yahoo Smush It finds Web site images that can be put on a diet.

Энэ веб нь таны зургийг чанарын ямар ч алдагдалгүйгээр шахах боломжийг олгож байгаа бөгөөд өөрсдийнх нь бичсэнээр GIF зургийг PNG-рүү хөрвүүлэх, PNG файлын өнгөний хүрээг багасгах, мөн JPEG зургаас хэрэггүй мэта датаг нь устгадаг гэнэ. Цааш унших

1Gbps интернет Японд

Таны магадгүй зүүдэлж ч байгаагүй хурдтай интернетийг KDDI корпорац 10 сарын 1-ээс Япон даяар тавьж эхлэх гэж байна. Энэ холболтын татах, болон хуулах (download, upload) хурд нь 1Gbps байх ба энэ нь одоогоор Японы өрхүүдэд тавьж буй интернетийн дээд хурднаас даруй 10 дахин их байгаа юм.

Энэ интернетийн шугамын бүрэн хүчин чадлыг ашиглан 1 DVD кино татлаа гэхэд 40 секунд л зарцуулах ба одоогоор ашиглагдаж байгаа хатуу дискний дундаж бичих хурд 50mbps гэж үзвэл киногоо 40 секундэд хадгалахын тулд та дор хаяж 20 ширхэг хатуу диск зэрэг бичих хэрэг болох нь.

Мартсанаас үнэ нь сарын 66000 төгрөг орчим байна гэнэ. Одоо монголд 512kbps интернет 20 доллар гэж рекламдаад байгаа. Тэрийг шууд хувьлаад тооцвол Монголын өртгөөр ( 1048576kbps / 512kpbs  ) * $20 = 4000$ болохнээ гэж.

За тэгээд тавиулах юм бол speedtest.net-ээр хурдыг нь шалгаж харуулнаа. Speedtest.net-ийхэн ч япон дахь серверийн холболтоо шинэчлэхгүй бол нэг муу гэрийн интернетийг гүйцэхээ байж буй бололтой.

Одоо сууж байгаа ажлын нэтийн хурд:

Манай Сайханбилигт ч улам л гүйцэгдэхгүй болоод байна даа…

12 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

Банжиг.нэт-ийн админ балингаа хутгаж байна

Ойрд банжиг.нэт -ийн шинэ мэйлийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар асуулт.нэт дээр хэлэлцэх гэсэн биш банжигын админ нь мэдэгдэхгүй гишүүн нь мэдэгдэхгүй дэрэм гэдэг нөхөрт хамаг байдгаараа л хэлүүллээ. Сүүлдээ хэлэх үггүй болохоороо өөрийгөө зүгээр нь гишүүн нь гээд байгаа боловч асуулт.нэтэд оруулж байсан бусад бичлэгийг нь уншвал яах аргагүй админ нь юмуу нэг менежер нь бололтой. Пацаан л гэнэ, тэнэг л гэнэ өөр юу юу ч гэнэ үү. Тэрний ачаар банжиг.нэт-ийн ажилтадын мэдлэг чадвар, харилцааны соёл дээрээс нь сайтын аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын талаар олон зүйл мэдэж авлаа. Хүсвэл бүрэн эхээр нь эндээс ороод уншаарай. Тэндээс ойлгож авсан гол зүйлүүдээ бичээдхэе. Цааш унших

Bookmark.mn түүлбар

Ойрд гайгүй завтай байсных сайтдаа зориулж Firefox-ын түүлбар хийж дуусгалаа. Энэ түүлбарын тусламжтайгаар үзэж буй хаягын манай сайт дээр авсан оноог шууд харж болохоос гадна, оноо нэмэх эсвэл тухайн хаягыг bookmark.mn сайтад нэмэх үйлдлийг ганцхан товч дараад л гүйцэтгэж болно. Мөн энэ түүлбар нь өөр дээрээ Монголын хэрэгцээт сайтуудын жагсаалтыг агуулсан учир тэдгээрийг хайж элдэв сайтаар хэсэх шаардлагагүй болсон. Дараагын хувилбарт англи-монгол толь оруулах бодолтой байгаа болохоор сайн онлайн тольтой хамтарч ажиллах сонирхолтой хүмүүс холбоо бариарай.

Одоохондоо Firefox-ын шалгалт дуусаагүй байгаа болхоор албан ёсны сайт дээр нь нийтэд нээлттэй биш байгаа. Түүнийг хүлээх хооронд манай сайтаас шууд татаж аван ашиглаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://bookmark.mn/toolbar хаягаас авч болно.

Хэрэглэж үзээд санал сэтгэгдлээ үлдээгээрэй.

3 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

Internet Explorer-д Yahoo хүртэл дургүй

Microsoft-ын Yahoo-г авах гэж оролдсон муугүй хошин шог нилээд хэдэн сар үргэлжилж бүтэлгүй болсныг мэдэж байгаа байх. Тэгвэл тэр хошин шог дуусаагүй байгаа бололтой.

Өчигдрөөс Internet Explorer-оор Yahoo-ын сайтыг үзсэн хүмүүст  “Yahoo recommends upgrading to the NEW safer, faster Firefox 3” (Яхүү танд ШИНЭ, аюулгүй, хурдан Firefox 3-ыг санал болгож байна) гэсэн реклам, зөвлөгөө маягийн зүйл нүүр хуудас дээрээ гаргах болсон байна.

Дээрээс нь өчигдөрхөн гарсан Google Chrome браузерын хурдыг хаа сайгүй бахдан шаагиж байхад Internet Explorer-д амьдрах газар ер нь үлдэхгүй бололтой.

5 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих

Google-ийн шинэ браузер

Гооглынхэн өнөөдөр Chrome нэртэй шинэ браузерыг гаргахаар зэхэж байна. Аль 4 жилийн өмнөөс Гооглынхэн браузер хийж байна гэсэн цуу яриа байсан боловч өнөөг хүртэл ямар ч албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй билээ. Харин өчигдөр Гооглынхэн өнөөдөр зарлагдах ёстой браузерын сайтыг санаандгүй ажиллуулснаар олон хүмүүс тэдгээр материалыг олж авсан байна.Тухайлбал доорх скрийншотыг хадгалж авчээ.Мөн нилээд олон хуудастай Комикс маягаар бэлдсэн браузерын танилцуулга зарим нэг хүмүүсийн гарт орсон байна. Шинэ гарч буй браузерын зарим нэг сонирхолтой давуу талууд гэвэл:1. Шинэ таб болгон тусдаа процэсс үүсгэж ажиллана. Энэ нь одоогын Firefox-ын шүдний өвчин болоод байгаа аль нэг таб дээр алдаа гарвал браузер тэр чигээрээ гацдаг явдал тохиолдохгүй гэсэн үг. Мөн хуудас ачаалагдах хурд, санах ойн зохицуулалт тал дээр давуу талтай гэж мэдэгдсэн байна.2. Вебкит энжийн. Энэ нь вебийг зурах (Render)  нээлттэй эх бүхий төсөл бөгөөд Гооглынхэн түүнийг ашиглах гэнэ. Apple-хан Safari  браузертаа түүнийг мөн ашигладаг бөгөөд мэдээж түүнийг ашигласнаар Сафари шиг сайхан харагдах бололтой.3. Гооглын өөрсдөө Javascript код ажиллуулах орчинг цоо шинээр бичсэн бөгөөд энэ орчин дээр Javascript кодын гүйцэтгэл бусад браузераас хамаагүй хурдан ба энэ ЖиМэйл, Гоогл календар мөн бусад веб апликэшны хурдад мэдэгдхүйц нөлөөтэй гэнээ.4. Нээлттэй эх бүхий кодОдоо тэгээд хүлээх л үлдлээ дээ.Update: Javascript ажиллуулах хурд бусад браузеруудыг тээр хол хясан байна. 

2 сэтгэгдэл байна, шинэ сэтгэгдэл бичих